/ / 7 ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

7 ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын албанд 142 дуудлага хүлээн авч хэв журам болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 305 иргэнийг 2.180.000 төгрөгөөр торгож, 33 тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав. Гудамж талбай болон олон нийтийн газар согтуугаар танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 61 иргэнийг албадан саатуулах байранд саатуулж, зөрчил гаргасан 13 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас 09 дүгээр сарын 22-наас 09 дүгээр сарын 29-ны хугацаанд цагдаагийн газарт иргэд, малчдын авч яваа мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ болон Чингис хотын Хурх, Алтанбулаг, Цэцэн хан зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав. Энэ хугацаанд Чингис хот, Баянхутаг, Мөрөн, Батноров, Хэрлэн сумаас нийт 3728 толгой мал махыг зах зээлд борлуулахаар ирснийг бод богоор нь ангилахад:
Адуу 86, үхэр 123, хонь 2965, ямаа 550, тэмээ 4 толгой малыг шалган зурагжуулж баталгаажуулав.
Чингис хотод:
 Адууны махны бөөний үнэ 3500-4500 төгрөг
 Тэмээний мах бөөний үнээр 3000-3500 төгрөг
 Үхрийн мах бөөний үнэ 5000-6000 төгрөг
 Хониний мах бөөний үнэ 4500-5500 төгрөг
 Ямааны мах бөөний үнэ 4000-4500 төгрөгний ханштай байна
Чингис хотын Хурх, Өндөрхаан, Алтанбулаг, Цэцэн хан худалдааны төв болон хүнсний дэлгүүрүүдэд:
 Адууны мах ястай 6500-7000 төгрөг, цул мах 7000 төгрөг
 Үхрийн мах ястай 8200-8500 төгрөг, цул мах 10000-11000 төгрөг
 Хониний мах ястай 6500 төгрөг, цул 7500 төгрөг
 Ямааны мах ястай 6000-6500 төгрөг, цул мах 7500 төгрөгний ханштай байна.

Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллага мал махны гарал үүслийн бичигтэй тулгалт хийж шалган баталгаажуулж иргэдэд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж, зөвлөгөө өгч ажилласан байна.
Цагдаагийн газраар үйлчлүүлэхээр ирсэн 279 иргэнийг хүлээн авч цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, дарааллын дагуу алба хаагчидтай уулзуулж, үйлчилж ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна