/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

        Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 2019 оны 11 сарын 04-нөөс 2019 оны 11 сарын 10-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 126 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 46, эрх зүйн зөрчлийн шинжтэй 80 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -19,2 % буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -1,2 % буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 860 иргэнийг 24,855,000 төгрөгөөр торгож, 20 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав. Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 16 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийг авч үзвэл: Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 46 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -19,2% буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах30,Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-3,Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-4 , Залилах-2, Хууль бусаар ашигт малтмал хайх,ашиглах,олборлох-1, Хүрээлэн буй орчны эсрэг-1, Бусад-5 тус тус бүртгэгдсэн. Захиргааны зөрчлийг авч үзвэл Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 80 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -1,2% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-30, 3ам тээврийн осол-3, ЗХАБЖ-Бусад-7, Бусдын биед халдах-9, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-13,Хулгайлах-1,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-2,Бусад-9, Хууль сахиулагч эсэргүүцэх-2, Худалдаа,үйлдвэрлэл,үйлчилгээний журам зөрчих-4 тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна