/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

09 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 09 сарын 23-наас 2019 оны 09 сарын 29-нийг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 87 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 24, эрх зүйн зөрчлийн шинжтэй 63 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл - 27,2 % буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл + 6,7% өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 732 иргэнийг 21,750,000 төгрөгөөр торгож,  6 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 9 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 24 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -27,2 % буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах-18, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-3,Зам тээврийн осол-1,Бусад-2 тус тус бүртгэгдсэн.

Захиргааны зөрчлийг авч үзвэл

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 63 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +6,7% өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-15, 3ам тээврийн осол-3, ЗХАБЖ-Бусад-11, Бусдын биед халдах-8, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-11,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-2,Хулгайлах-2, Хууль сахиулагч эсэргүүцэх-2,Бусад-9,тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна