/ / ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТАНИЛЦУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТАНИЛЦУУЛЛАА

Хэнтий аймаг дахь цагдаагийн газар “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт зааны дагуу харьяа “Иргэний зөвлөл”-ийн гишүүдэд 2019 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Үйл ажиллагааны тайлан танилцуулах арга хэмжээнд “Иргэний зөвлөл”-ийн дарга Г.Сайнбаяр, зөвлөлийн гишүүн Н.Зүмбэрэл нар ирж оролцсон бөгөөд энэ үеэр Цагдаагийн газраас 2019 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, төсөлтэй танилцаад “Хангалттай” гэж үнэллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна