/ / “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТАЙЛАН ТАНИЛЦУУЛЛАА

“ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”-Д ТАЙЛАН ТАНИЛЦУУЛЛАА

Энэ удаагийн тайлан танилцуулах арга хэмжээнд “Иргэний зөвлөл”-ийн дарга Г.Сайнбаяр, гишүүн О.Энхтунгалаг, Н.Зүмбэрэл нар ирж оролцсон бөгөөд энэ үеэр Цагдаагийн газраас 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, цагдаагийн газрын шинэ барилгын явц, Эрүүлжүүлэх, саатуулах байр, журмын хашаа зэрэг дэд байруудаар явж  нөхцөл байдалтай танилцаад “Хангалттай”  гэж дүгнэсэн юм.   

“Иргэний зөвлөл”-ийн гишүүд Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлантай танилцаад 2019 онд аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийн илрүүлэлтийг анхиулах чиглэлээр үүрэг чиглэл өгч, Цагдаагийн газрын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, ил тод байлгах, аймгийн төвийн камержуулалтын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах  талаар цагдаагийн газрын даргын зөвлөлийн шигүүдтэй санал солилцож ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна