/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 05сарын27-ноос 2019оны 06сарын 02-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 101гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 45, эрх зүйн зөрчлийн шинжтэй 56 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -2,5 % өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 12 % өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 440 иргэнийг 13.745.000 төгрөгөөр торгож, 13 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

  Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 43 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 45 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -2.5% дахин өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах-26,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-5,залилан-4, зам тээврийн осол-2, бусад-7,залилах-4,хүний амьд явахын эсрэг-1 тус тус бүртгэгдсэн.

Захиргааны зөрчлийг авч үзвэл 

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 56 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 12.0 % өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-13 ,эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон-8, бусдын биед халдах-3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-11,олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан-4,иргэдийн өмчийн хулгай-2,хууль сахиулагчийн шаардлага эсэргүүцсэн-2,бусад-13  тус тус зөрчил байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна