/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр:

                2019 оны 03сарын11-нээс 2019оны 03сарын 17-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 116гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 37, эрх зүйн зөрчлийн шинжтэй 79 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 35.1% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 12.8 өссөн үзүүлэлттэй байна.

               Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 530 иргэнийг 17.645.000 төгрөгөөр торгож,17 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

   Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 23 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

Залилах-1, хулгайлах-23, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-7,хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх-1, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, бусад-1тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 79 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 12.8% өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34, бусдын биед халдах-5, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-12, зам тээврийн осол-1, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-5, хулгайлах-4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг зөрчил-1,  эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-7, гүтгэх-1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-1, худалдаа үйлдвэрлэлийн журам зөрчсөн-1, хууль сахиулагчийг эсэргүүцсэн-1, бусад-6  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна