/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр:

         2019 оны 03 сарын04-нөөс 2019оны 03сарын 10-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 81гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 11, эрх зүйн зөрчлийн шинжтэй70 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -60,7% буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -4.1% буурсан үзүүлэлттэй байна.

        Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 380 иргэнийг 19.425.000 төгрөгөөр торгож,30тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

   Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 39 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

Хулгайлах-3,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-5,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, бусад-2тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

            Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 70 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -4.1% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31, бусдын биед халдах-3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-20, зам тээврийн осол-4, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-6, хулгайлах-1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг зөрчил-1,  бусад-4  тус тус зөрчил байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна