/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр:

               2019 оны 02сарын25-наас 2019оны 03сарын 03-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 101гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 28, эрх зүйн зөрчлийн шинжтэй 73 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл2.1 % өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 28% өссөн үзүүлэлттэй байна.

               Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 630 иргэнийг 22.760.000 төгрөгөөр торгож 13 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

   Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 39 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

Хулгайлах-11,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-7,замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-1, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-1, дээрэмдэх-1, залилах-1, бусад-3тус тус бүртгэгдсэн.  

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 73 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 28 % өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28, бусдын биед халдах-3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-18, зам тээврийн осол-1, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-5, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчих-1, хулгайлах-8, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг зөрчил-3, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих-1, бусад-6  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна