ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Тус сургалтын үеэр Цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл”-тэй хамтран ахлагч бүрэлдэхүүний галт зэвсэг эзэмших ур чадвар, буудлагын дадлага олгох, сургалтаар олж авсан мэдээллийг бататгах зорилгоор “ПМ” гар бууны төрлөөр буудлагын тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон алба хаагчдыг урамшуулав.
Буудлагын тэмцээнд 1 дүгээр байранд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гантөр , 2 дугаар байранд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Мөнх-Эрдэнэ, 3 дугаар байранд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Сэргэлэн нар шалгарсан юм.