/ / Цагдаагийн газраас 2017 оны үйл ажиллагаагаа иргэддээ тайлагналаа.

Цагдаагийн газраас 2017 оны үйл ажиллагаагаа иргэддээ тайлагналаа.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь 2017 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэгтэйгээ холбоотойгоор зохион байгуулсан ажлын тайлангаа Хэнтий аймгийн иргэд-олон нийтэд тайлагнах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хан Хэнтий” чуулгад зохион байгууллаа.


Уг ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Ч.Ганхуяг, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нар уригдан оролцож, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагаа, цаашид зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар ард иргэдэд мэдээлэл өгсөн юм.


Тайлан танилцуулах ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон иргэддээ 2017 оны үйл ажиллагааны тайлангийн эмхэтгэл тараан, Цагдаагийн газрын 2017 оны үйл ажиллагааны талаар 250 иргэнээс хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга авч, Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа техник хэрэгслийг олон нийтэд танилцуулан, Цагдаагийн газрын алба хаагчдын оролцсон урлагийн тоглолтыг толилуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна