/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ХИШИГ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ХИШИГ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Хэнтий аймаг дахь Хаан банкны салбар хоорондын хамтын ажиллагааны үндсэн дээр зохион байгуулагдаж буй арга хэмжээний хүрээнд “Хишиг өдөр” – ийг зохион байгууллаа. Хишиг өдөрт Цагдаагийн газраас сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Э.Лхагва Хаан банкны харилцагчийн зөвлөхөөр ажилласан бол Хаан банкны ажилтан Д.Гэрэлмаа Шуурхай удирдлагын албаны мэдээлэл хүлээн авагч цагдаагаар, Н.Мөнх-Эрдэнэ замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн үүргийг гүйцэтгэлээ. 
Хишиг өдрийг зохион байгуулсанаар хоёр байгууллагын уялдаа холбоо сайжирч цагдаа, банкны ажилтны ажлын онцлог, нөхцөл байдал, тулгамддаг асуудал болон байгууллагын үйл ажиллагаатай бодит байдал дээр танилцаж харилцан дэмжин ажиллах, нийтэд сурталчлах давуу талтай юм. 
Сэтгэл зүйч Цагдаагийн ахмад Э.Лхагва: Харилцагчийн зөвлөх нь үйлчилгээний заалыг зохион байгуулахаас гадна Хаан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд тайлбарлах, банкны цахим систем илүү хөгжиж байгаатай холбоотой үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд орлогын АТМ талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгч түүгээр үйлчлүүлэхийг зөвөлдөг иргэдтэй маш ойр ажилладаг онцлогтой юм байна. Мөн Хаан банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар алба хаагчиддаа хүргэх өргөн мэдээ мэдээлэлтэй болсон талаар хэллээ.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна