/ / "МОД-ЦЭВЭР АГААРЫН ҮНДЭС" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

"МОД-ЦЭВЭР АГААРЫН ҮНДЭС" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Бүх нийтийн мод тарих өдрөөр Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн "Сургалт-дадлагын төв"-дөө 100 ширхэг Нарс, 50 ширхэг Долоогоно, 50 ширхэг Нохойн хошуу, 200 ширхэг Голт бор тус тус тарилаа. Сургалтын төвд цэвэр агаарын үндэс болсон мод бутыг тарьж ургуулан, ойн төгөл, эрүүл агаарт алба хаагчид амралт, чөлөөт цагаа өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий уг арга хэмжээнд бүх алба хаагчид идэвхтэй оролцож байна. Мөн уг арга хэмжээний үеэр спортын тэмцээнийг зохион явуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна