/ / ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД БАРИГДАХ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ШАВЫГ ТАВЬЛАА

ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД БАРИГДАХ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ШАВЫГ ТАВЬЛАА

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд энэ онд баригдах Зам тээврийн шалган нэвтрүүлэх үйлчилгээний төвийн шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 19-ны билэгт сайн өдөр боллоо.

Шав тавих ёслолын ажиллагаанд Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд, Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Цэнхэрмандал сумын засаг дарга С.Золжаргал, Нью Престиж компанийн захирал Б.Гантулга нар оролцсон юм.

Энэхүү шалган нэвтрүүлэх үйлчилгээний төв баригдсанаар мал хулгайлах гэмт хэрэг, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал ач холбогдолтойгоос гадна аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагуудын алба хаагчид ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах олон талын ач холбогдолтой юм.

 

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна