/ / "ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

"ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах, ёслолын ажиллагаа Чингисийн талбайд өнөөдөр боллоо.
1993, 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн баталсан юм.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ёслолын ажиллагааг нээж “Бид бүхэн хуулийн зүйл заалт бүрийг дээдлэн сахиж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан зүтгэхээ тангараглан батлах гэж байгаадаа баяртай байна. Ард иргэд та бүхний минь амьдрал айх аюулгүй, алба хаагчдын маань ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг ариун байх болтугай” хэмээн хэлсэн юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн алба хаагчийн шинэ тангараг өргөж, цагдаагийн байгууллагын алба хаагчдын ёслолын жагсаал боллоо.

Ёслолын ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Л.Бат-Октябрь, Аймгийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, Аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одгэрэл, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал, Хэнтий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Батсайхан, Цагдаагийн газрын ахмад ажилтан бэлтгэл хурандаа Д.Ганхуяг нар урилгаар оролцлоо.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна