/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНД 2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ИРСЭН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНД 2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР ИРСЭН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албанд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас нийт 16 гомдол мэдээлэл ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 2 , эрх зүйн зөрчлийн шинжтэй 14 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ӨНГӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
1. ИЭЧЭМЭ гэмт хэрэг-1 /Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн “М” нь Хэрлэн сумын 2 дугаар баг Нэгдэлчин зочид буудлын гадна үл таних хүнд зодуулж биедээ гэмтэл авсан./
2. Дээрмийн гэмт хэрэг -1 /Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн “Х” нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг үл таних 2 эмэгтэйд мөнгөө дээрэмдүүлсэн./
ЭРХ ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ӨНГӨӨР АВЧ ҮЗВЭЛ:
1. Гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэсэн-1 /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 25-р зүйл/ 
2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-2 /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 хэсэг /
3. Согтуугаар бусдын бусдын амгалан тайван байдал алдагдуулсан- 2 /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/
4. Хөдөлөгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-5 /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйл/
5. Согтуугаар биеэ удирдан авч явах чадваргүй, эрүүлжүүлэгдсэн-2 /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 хэсэг/
6. Бусдын эд хөрөнгийг ашиглан шаширдуулсан-1 /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл/
7. Гарал үүслийн бичиггүй мал, мах тээвэрлэсэн- 1 /Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 хэсэг/
Зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн-9 хүнтэй, захиргааны журмаар баривчлагдсан- 7 хүнтэй, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд шинээр тавигдсан 1 тээврийн хэрэгсэлтэй хонов.
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна