/ / БОР-ӨНДӨР СУМАНД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

БОР-ӨНДӨР СУМАНД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс санаачлан хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Бор-Өндөр сумын Сум дундын Шүүх, Сум дундын Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хэсэг, Цагдаагийн хэлтсийн удирдлагууд, албан хаагчид оролцлоо. 
Уг зөвлөгөөнөөр сумын эрүү, хэв журмын нөхцөл байдал, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих, шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж санал солилцсон юм.
Мөн зөвлөгөөнд оролцогчдын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнд болж Б.Ичинхорол ахлагчтай баг нэгдүгээр байранд, Т.Болормаа ахлагчтай баг хоёрдугаар байранд тус тус шалгарлаа.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна