/ Хууль эрх зүй / Хууль / ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2015  оны  07  сарын  08  өдөр    
                                                        
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

 

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино.                                                                                                                                                                                               

Хэвлэх
 

            2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

            2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,[1] энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Хэвлэх
 

   3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                         3.1.1.“тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;

                          3.1.2.“механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг;

                          3.1.3.“жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг;

                          3.1.4.“зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

                          3.1.5.“замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг;

                          3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг;

                          3.1.7.“замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг;

                          3.1.8.“замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг;

                          3.1.9.“замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

                          3.1.10.“замын хөдөлгөөний зохион байгуулалт” гэж замын хөдөлгөөнийг удирдан явуулахад чиглэсэн  цогц үйл ажиллагааг;

                          3.1.11.“явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг.

 Хэвлэх

 

   4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний нэгдсэн журам

   4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

    4.2.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.

     4.3.Замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана.

              4.4.Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.

 

Хэвлэх
 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ

            5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

   5.1.Монгол Улсын Их Хурал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                5.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг батлах;

                          5.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

                          5.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгох.

 Хэвлэх

 

            6 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

            6.1.Монгол Улсын Засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                          6.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

                          6.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр батлах;

                          6.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх;

                          6.1.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

                          6.1.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

                          6.1.6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт,  дүрмийг батлах.

 

Хэвлэх
 

       7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

            7.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ хэрэгжүүлнэ.

             7.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.

              7.3.Үндэсний зөвлөл Улсын Их Хуралд ажлаа жилд нэг удаа тайлагнана.

              7.4.Үндэсний зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийн тэнцүү  оролцоог хангасан, орон тооны бус бүрэлдэхүүнтэй байна.

              7.5.Үндэсний зөвлөл орон тооны ажлын албатай байна.

              7.6.Үндэсний зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

                                      7.6.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр, холбогдох дүрэм, журмын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;

                                      7.6.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

                                      7.6.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт дэвшил, дэвшилтэт техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих;

                                      7.6.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг, чиглэл өгөх, зөвлөмж гаргах, ажлын хэсэг байгуулах;

                                      7.6.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, чиглэл өгөх, тайлан мэдээ гаргах;

                                      7.6.6.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

                                      7.6.7.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, захиргааны шийдвэр, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах,  шаардлага тавих;

                                      7.6.8.байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

                                      7.6.9.иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж, зөвлөгөө үнэ төлбөргүй нийтлэх, нэвтрүүлэх, түгээхийг үүрэг болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

                          7.6.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

Хэвлэх
 

            8 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг

            8.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага  дараах үүргийг гүйцэтгэнэ:

                         8.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;

                          8.1.2.замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах.

              8.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна:

                          8.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;

                          8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

                          8.2.3.жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;

                          8.2.4.Замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох;

                          8.2.5.зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах.

               8.3.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

                         

              8.4.Энэ хуулийн 8.3-т заасан журамд дараах асуудлыг тусгана:

                          8.4.1.замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд эргүүлийн чиглэлийн хяналтын бүсийг тогтоох, хяналтын арга, хэлбэр, зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх үйл ажиллагаа, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа, маягтын загвар;

                          8.4.2.бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журамд торгууль оногдуулах, шийдвэрлэх, гүйцэтгэлд тавих хяналт, торгуулийн хуудасны загвар, бүртгэл, мэдээллийн сангийн асуудал;

                          8.4.3.зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчил тус бүрд тооцох оноо болон онооны нийт хэмжээ, оноог тооцох үндэслэл, хариуцлага, мэдээллийг иргэнд хүргэх асуудал.

 Хэвлэх

 

            9 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

            9.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрхтэй байна:

                         9.1.1.харьяа орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

                          9.1.2.Цагдаагийн албаны тухай хуулийн[2] 24.1-д заасан олон нийтийн цагдаагийн ажилтныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр харьяа нутаг дэвсгэртээ ажиллуулах.

  

            9.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үүргийг хэрэгжүүлнэ:

                          9.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;

                          9.2.2.зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны хөтөлбөр батлах;

                          9.2.3.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;

                          9.2.4.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь  хэмжээг тогтоох.

  

            9.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрхтэй байна:

                          9.3.1.харьяа нутаг дэвсгэрийнхээ нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсоолын байршлыг тогтоох, өөрчлөх;

                          9.3.2.зам, түүний ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулах, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл олгох;

                          9.3.3.тухайн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчилд шийтгэл хүлээлгэх ажлыг зохион байгуулах.

              9.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:

                          9.4.1.зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

                          9.4.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

                          9.4.3.иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

                          9.4.4.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг үүрэг болгох;

                          9.4.5.харьяа нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламж гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах;

                          9.4.6.зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

                          9.4.7.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд хоёроос доошгүй удаа тайлагнах.

 

Хэвлэх
 

            10 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

            10.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:

                         10.1.1.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалт, засвар, оношилгооны бүртгэл, мэдээллийг хамруулах;

                          10.1.2.зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн  бүртгэл, мэдээллийг хамруулах;

                          10.1.3.жолоочийн бүртгэл, мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэх дээрх мэдээллийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

                           10.1.4.жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц  болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах;

                          10.1.5.зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэл, мэдээллийг хамруулах; 

                         10.1.6.жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

                          10.1.7.жолоочийн даатгалын мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад бүртгэл, мэдээллийг хамруулах;

                          10.1.8.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын бүртгэл, мэдээллийн санд тухайн төрлийн татварын бүртгэл, мэдээллийг хамруулах.

 

            10.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, 10.1.2-т заасан санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.4-т заасан санг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.3, 10.1.5-д заасан санг цагдаагийн байгууллага, 10.1.6-д заасан санг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.7-д заасан санг Санхүүгийн зохицуулах хороо, 10.1.8-д заасан санг татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллага тус тус хариуцан хөтөлнө.

  

            10.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөл батална.

  

            10.4.Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн жолоочийн зөрчлийн оноог тооцно.

  

            10.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авч болно.

 Хэвлэх

 

          11 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ

            11.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь насыг аврахад чиглэсэн эмнэлгийн дараах тусламж, үйлчилгээг зохион байгуулж хэрэгжүүлнэ:

                         11.1.1.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар иргэнд чиглэсэн сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх;

                          11.1.2.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх;

                         11.1.3.зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний чанар, шуурхай байдлыг хангах;

                          11.1.4.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл, боломжоор хангах;

                          11.1.5.тээврийн хэрэгслийн жолооч болон жолооч бэлтгэх сургалтад хамрагдах иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах.

            11.2.Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага, жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журам, үзлэгийн хуудасны загвар, үзлэг явуулах эрх бүхий эмнэлгийн байгууллагын жагсаалт, тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах эм, бэлдмэл, тээврийн хэрэгсэлд байх эмийн сангийн иж бүрдлийн жагсаалт, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

  

          11.3.Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

Хэвлэх
 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

           

            12 дугаар зүйл.Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг

            12.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, замын хөдөлгөөнд оролцогчийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийг хуулиар хамгаална.

             12.2.Замын хөдөлгөөнд оролцогч дараах эрх эдэлнэ;

                          12.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих;

                          12.2.2.замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

                          12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;

                          12.2.4.зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх.

              12.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

 

Хэвлэх
 

          13 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

            13.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

                         13.1.1.холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөнд хязгаарлалт буюу хориглолт тогтоосон шалтгаан, нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа техник хэрэгсэл, ажил, үйлчилгээний талаар  мэдээлэл авах;

                          13.1.2.замын эвдрэл, гэмтлийг засах,  бохирдол, цас мөс  цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах.

              13.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:

                          13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;

                          13.2.2.зам тээврийн осолд өртсөн хүнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх;

                          13.2.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

                          13.2.4.зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

                          13.2.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

                          13.2.6.иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын  бохирдол, цас мөсийг цэвэрлэх;

                          13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

                          13.2.8.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

              13.3.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно.

              13.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ:

                          13.4.1.жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;

                          13.4.2.жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх;

                          13.4.3.жолоочийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангах;

                          13.4.4.жолоочийн замын хөдөлгөөний соёл, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн харилцааны зохицуулалтыг байгууллагын дотоод дүрэм, журамд тусган, хэрэгжилтийг хангах.

 

Хэвлэх
 

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ

            14 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх

            14.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна.

             14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина. 

              14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

              14.4.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын  стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага батална.

              14.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар  дараах ажил үүргийг гүйцэтгүүлж болно:

  

                        14.5.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах;

                          14.5.2.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх;

                          14.5.3.жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг зохион байгуулах.

            14.6.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл нь сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, эсхүл бэлтгэсэн жолоочийн зөрчлийн онооны бүртгэл болно.

 

           14.7.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтад орох эрх үүснэ.

 

Хэвлэх
 

            15 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох

            15.1.Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно:

                         15.1.1.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

                          15.1.2.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн;

                          15.1.3.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн.

              15.2.Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.

 

             15.3.Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

  

            15.4.Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

 Хэвлэх

 

            16 дугаар зүйл.Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох

            16.1.Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно.

             16.2.Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй.

 

Хэвлэх
 

            17 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацаа

            17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/  зөвшөөрнө.

             17.2.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана.

              17.3.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон бөгөөд уг конвенцид нийцсэн жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна