/ / ЦАГДААГИЙН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

Галшар сумын иргэн Б-ийн 200 тооны бог малыг 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд Хэрлэн сумын харъяат Э, Ө, Д, Баянхутаг сумын харъяат З, Э нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, Галшар сумын иргэн С-ийн 1 тооны үхрийг 2015 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэрлэн сумын харъяат Б, Н нар галт зэвсэг, тээврийн хэрэгсэл ашиглаж бэлчээрээс хулгайлсан гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Малчид бод малаа таталгүй бэлчээрт нь хонуулсан, бог малаа бүтэн өдрөөр хариуллага маллагаагүй бэлчээрлүүлж орхисноос шалтгаалсан бөгөөд гэмт этгээдүүд тухайн айлын насанд хүрсэн хүмүүс наадамд явсан, малаа дагаж хариулахгүй байгааг судлан шөнө болохыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлдсэн байна.

            Иймд малчид та бүхэн малаа тогтмол хариулагатай байлгах, малаа гэрээт малчин, насанд хүрээгүй хүнд даатган орхихгүй байхыг анхааруулж байна.

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна