/ / ТАНЫ ХҮҮХЭД ХААНА ЯВНА ВЭ?

ТАНЫ ХҮҮХЭД ХААНА ЯВНА ВЭ?

Чингис хотын нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 09-нд хүчингийн хоёр гэмт хэрэг үйлдэгдсэн нь орон нутгийн удирдлага, боловсол, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, эцэг эхчүүдэд ажил амьдралдаа эзэн болж, үүрэгтээ хариуцлагатай хандахыг анхааруулсан дохио боллоо.

Цагдаагийн газраас Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ундарга зочид буудалд Х, Э нар бүлэглэн насанд хүрээгүй О-г хүчиндсэн гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа бол Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт Т гэгч нь 17 настай А, У нартай бүлэглэн насанд хүрээгүй И-г давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Гэмт хэрэгтнүүд нь ерөнхий боловсролын сургуулийн насанд хүрээгүй сурагч охидыг уруу татаж, согтууруулах ундаагаар шахаж согтоогоод биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан жигшүүрт хэргээ үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хүүхдэд тавих эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал халамж, хараа хяналт муу, хүүхдийн болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, сургуулийн захиргаанаас анхаарал татсан хүүхэдтэй ажилладаггүй, зочид буудал, караокед насанд хүрээгүй хүмүүсийг оруулдаг, сургуулийн насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн зэргээс шалтгаалжээ.

Иймд сургуулийн захиргаанаас гэмт хэрэгт өртөж хохирч болзошгүй хүүхдүүдийн судалгааг гарган эцэг эх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, эцэг эхийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, зочид буудал, караоке үйлчилгээ эрхлэгчид насанд хүрээгүй хүмүүст үйлчлэхгүй байх, сургуулийн сурагчдад ёс заншил, хүмүүжлийн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл сургалтыг тогтмол явуулах шаардлагатайг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Keli:
188.143.234.155
Okay I'm conivnced. Let's put it to action.
2016-10-27 11:20:04
Chelsi:
188.143.232.32
It's a <a href="http://rljsnxodum.com">pleausre</a> to find someone who can think so clearly
2016-10-28 22:44:10
Voncile:
188.143.232.27
Slam dunkin like Shaquille O'Neal, if he wrote invatmorife articles. http://vlqvdvcjhv.com [url=http://snxjcup.com]snxjcup[/url] [link=http://alemhimf.com]alemhimf[/link]
2016-10-29 05:30:57
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна