/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

 

 

Цагдаагийн газрын алба хаагчид Чингис хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн хэргүүдийн мөрөөр шуурхай шалгасны дүнд Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух иргэн Н-ы гэрээс 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөнгөн шигтгээтэй ээмэг, монетон бөгж, хөөрөг алдагдсаныг Хэрлэн сумын харьяат С гэгч эмэгтэй хулгайлсныг, Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух Б-ийн гэрт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд хулгай орж дижитал аппарат, кашмеран дээл, мөнгөн тоногтой бүс алдагдсан, Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух иргэн Г-ийн гэрээс 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эд зүйл алдагдсан хэргийг Хэрлэн сумын харьяат С гэгч эрэгтэй хулгайлсныг илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.

Мөн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй М-ыг Хэрлэн сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ө, Н нар хоргоож гар утсыг нь булаасан хэргийг гудамж талбайн хяналтын камер ашиглан илрүүлж шалгах явцад дээрх хүүхдүүд Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух А-ын гэрээс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зөөврийн компьютер хулгайлсан болохыг тогтоолоо.

Эдгээр гэмт хэргүүд үйлдэгдэхэд иргэд гэр орноо хараа хяналтгүй орхидог сул задгай байдал, хаалга цоож, ялангуяа вакум цонхны түгжээ, бэхэлгээ муу, хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Иймд иргэд та бүхэн гадагшаа гарахдаа гэр сууцныхаа хаалга, цонхны цоож, бэхэлгээ, аюулгүй байдлыг сайтар шалгаж, хөршүүддээ захиж үлдээхийг зөвлөж байна.

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна