/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / МАЛЫН ХУЛГАЙН ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ

МАЛЫН ХУЛГАЙН ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн малчин Ц-ын нэг тооны сувай үнээг 2015 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хулгайлан бэлчээрт нь нядалж толгой, шийрийг үлдээн, махыг авч явсан хэргийг халуун мөрөөр нь шалгаж Дорнод аймгийн харъяат А, Завхан аймгийн харъяат Э нар бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.

Сэжигтэн А, Э нар өмнө нь гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байх хугацаандаа хохирлоо барагдуулах зорилгоор Улаанбаатар хотоос Дорнод аймаг яваад буцах замдаа гэмт хэргээ үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иймд танай нутаг орноор дайран өнгөрч байгаа сэжиг бүхий этгээдүүд, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг айл саахалт өрхүүд, хэсгийн төлөөлөгч, цагдаа, сумын удирдлагад цаг алдалгүй мэдэгдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг малчид та бүхэндээ зөвлөж байна.

 

 ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна