24 АЙЛЫН БАЙРНЫ ХУВЬЧЛАЛ
Цагдаагийн газраас 2014 оны 6 дугаар сард аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргад Цагдаагийн алба хаагчдын 24 айлын орон сууцыг хувьчлах хүсэлтийг гаргасан бөгөөд тус хүсэлтийн шийдвэрийг өнгөрөгч мягмар гаригт Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн, удирдлагад аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар өөрийн биеэр хүрэлцэн ирж гардуулсан юм. Энэхүү 24 айлын орон сууцанд Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан өндөр настангууд, одоо ажиллаж байгаа алба хаагчид тэдний гэр бүл нийлсэн 81 иргэн амьдардаг билээ.
Тус орон сууцыг хуулийн дагуу үнэтэй хувьчлах шийдвэр гаргасан бөгөөд нэг айлын орон сууц 15-18 сая төгрөг буюу м2 нь 270 мянган төгрөгөөр хувьчлагдаж байна. Ийнхүү цагдаагийн алба хаагч, ахмадууд өөрийн гэсэн хувийн орон сууцтай боллоо.
Мөн Цагдаагийн газар алба хаагчиддаа зориулсан 42 айлын орон сууцыг Чингис хотын А зэрэглэлийн бүсэд барьж 2-р улиралд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.