/ / Иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд

ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

Хаврын улирал үргэлжилж түймрийн аюултай, нэн аюултай зэрэг бий болсон энэ үед Хэнтий аймгийн хэмжээнд 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс Хэрлэн сумын Тахилгат тосгон, Дадал, Баян-Овоо, Баянхутаг, Дэлгэрхаан, Цэнхэрмандал зэрэг 6 сумын нутагт 8 удаа хээрийн түймэр гарч гал түймрийн улмаас 33784 га бэлчээр шатаж байгаль экологид 116.458.111 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад 7.287.560 төгрөгийн зардал гарч, орон нутагт нийт 123.745.671 төгрөгний хохирол учирсан байна. 
Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын “Ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ òóõàé õóóëü”-д заасан эрх, їїргийнхээ дагуу иргэн бүр дараах зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж анхаарч ажиллана уу. - Хөдөө орон нутагт өвс ихтэй газраар явахад тээврийн хэрэгслийн мотор, яндангийн орчмоор өвс тогтож хөдөлгөөний явцад гал гардаг тул автомашины явах эд ангиудыг байнга шалгаж, шатахаас сэргийлж байх.
- Татсан тамхи, асаасан шүдэнз, түлсэн галын цог нурмыг бүрэн унтрааж шалгах, ил задгай хаяхгүй байх.
- Хөдөө орон нутагт өсвөр насны хүүхдүүдийг гэрт нь ганцааранг нь орхихгүй байх, тэднийг мал хариулуулахаар явуулахдаа шүдэнз, асаагуур зэрэг гал гаргах, түргэн шатах зүйлтэй санамсар болгоомжгүй харьцаж гал түймэр тавьж болзошгүй байдалд эцэг эхийн зүгээс тавих хараа хяналтаа сайжруулах.
- Түймэр гарсан нөхцөлд орон нутгийн удирдлага болон аймгийн Онцгой байдлын газрын 7056101, 93012087, 99567988, аймгийн Цагдаагийн газрын 7056102 утсанд яаралтай мэдээлж байх.

Аюулгүй-Амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна