/ / ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ

Хаврын энэ өдрүүдэд малчид ямааныхаа ноолуурыг самнаж зах зээлд борлуулах, мөн ноолуурын үнэ ханш тогтворгүй байгаатай холбоотойгоор самнасан ноолуураа төв суурин газарт амбаар савандаа их хэмжээгээр хадгалах, үүнийг дагаад аймаг, сум болон гадны аймгуудаас ноолуур авах “ченж” гэх хүмүүс ирж байрлан худалдаа эрхэлж байгаа энэ үед цагдаагийн газраас болзошгүй хулгай, танхайн гэмт хэрэг, архидан согтууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын мэдээнээс харахад иргэдийн сонор сэрэмжгүй, харуул хамгаалалт сул байгаа байдлыг далимдуулан ноолуур хулгайлсан 2 гэмт хэрэг үйлдэгдсэнийг халуун мөрөөр нь илрүүллээ.
Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид самнасан ноолуураа машины чиргүүл дээр хараа хяналтгүй байлгаснаас 2015 оны 03 дугаар сарын 22-ны шөнө нэг шуудай ноолуур алдсаныг тус сумын харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Х гэгч нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Н нь 2015 оны 03 дугаар сарын 28-наас 30-ны үед зуныхаа байшинд хадгалж байсан 4 шуудай ноолуураа алдсаныг Хэрлэн сумын ... сургуулийн сурагчид бүлэглэн хулгайлсан болохыг тус тус илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ноолуураа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэг, хаалга цонхны бэхэлгээ сайтай газар хадгалах, ноолуур самнуулахдаа нэр, оршин суух хаяг тодорхой, итгэлтэй хүн хөлсөлж ажиллуулах, эд зүйл, бэлэн мөнгөө хаяж гээгдүүлэх, хулгайд алдаж хохирохоос урьдчилан сэргийлж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.

Аюулгүй амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна