/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЭЛЕКТРОН ТАМХИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ХУДАЛДАХ БОЛОН 21 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРЛАА

ЭЛЕКТРОН ТАМХИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ХУДАЛДАХ БОЛОН 21 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРЛАА

Иргэдийн электрон тамхины хэрэглээ тэр дундаа насанд хүрээгүй хүмүүсийн хэрэглээ огцом иххэссэнтэй холбогдуулан бусад аймгаас гаргасан шийдвэрүүд дээр дүн шинжилгээ, харьцуулалт хийж, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгээс #Захирамж гаргалаа. Үүнд:
Зөвхөн тамхины тусгай зөвшөөрөлтэй ААН худалдаалах ба насанд хүрсэн хүн худалдагчаар ажиллана. Худалдаалахдаа сургууль орчмын бүсээс 500м дотор худалдаалахгүй
 Электрон тамхийг 21 насанд хүрсэн хүнд худалдана
Гар дээрээс худалдан борлуулахыг хориглоно
21 насанд хүрээгүй хүн хэрэглэхийг хориглоно
Гэсэн #Захирамж гарч, электрон тамхины хэрэглээг Чингис хотын хэмжээнд цэгцэллээ.
Тус захирамж энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх тул иргэд, төрийн алба хаагчид та бүхэн мэдээлэлтэй байж, ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө, бусдадаа шаардлага тавьж, мөрдөж ажиллахыг уриалж байна.
Тус захирамжийн талаар сумын багийн болон ЕБС-ийн нийгмийн ажилтан нарт цагдаагийн газраас сургалт зохион байгууллаа.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна