/ / СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТАНИУЛСАН 7 ХОНОГ БОЛЛОО.

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТАНИУЛСАН 7 ХОНОГ БОЛЛОО.

Тус цагдаагийн газраас "Байгууллага, хувь хүний сэтгэл судлалыг таниулах" аяны хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Н.Оюунчимэг, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, ахлах зэргийн сэтгэл засалч эмч Ж.Гантулга нарыг урьж "Сэтгэцийн эрүүл мэнд", "Стресс менежмент", "Архинд донтох эмгэг", "хувь хүний сэтгэл зүй байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх нь" сэдвүүдээр сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 860 алба хаагч, ажилтныг хамрууллаа.
Мөн ахлах зэргийн сэтгэл засалч эмч Ж.Гантулга эмэгтэй алба хаагч, ажилтныг хамруулан бүлгийн ярилцлага зохион байгуулав. Мөн өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлон зөвлөгөө өгөх ажлын зохион байгуулсан ба өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох зорилгоор 85 иргэнийг хамруулан сургалт зохион байгуулж ажиллалаа.
 
 
 
 
 
+3
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна