/ / “ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүүхэд хууль тэмцээн нь аймгийн ГХУСАЗС зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд цагдаагийн газраас 19 дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээн юм.
Хойд бүсийн тэмцээн Дадал, Хурх, Баян-Адарга сумын ерөнхий боловсролын сургуулиуд Баян-Адарга суманд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, нийт 3 багийн 24 хүүхэд оролцож, үзэгчдээр 150 гаруй хүүхэд сууж, тэмцээнийг үзэж сонирхлоо.
Нэгдүгээр байранд Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн “Сүлд” баг шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Хоёрдугаар байранд Баян-Адарга сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хүннү” баг, гуравдугаар байранд Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” багууд шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагч, багш болон тэмцээнийг дэмжин зохион байгуулж буй аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн тэмцээн зохион байгуулж буй сумдын төрийн алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж ажиллаа.
 
 
 
 
 
+11
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна