/ / “ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус тэмцээний зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг тэмцээнд оролцогч сурагчдаар дамжуулан үе тэнгийнхэнд нь хүргэж, энтертайнмент хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулахад юм.
Хүүхэд хууль тэмцээн нь аймгийн ГХУСАЗС зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд цагдаагийн газраас 19 дэх жилдээ зохион байгуулж байна.
Баруун бүсийн тэмцээн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Өлзийт, Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулиуд Өмнөдэлгэр суманд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 6 багийн 42 хүүхэд оролцож, үзэгчдээр 100 гаруй хүүхэд сууж, тэмцээнийг үзэж сонирхлоо.
Тэмцээний дундуур үзэгчдийн дундах асуулт тавьж зөв хариулсан дэмжигчийн сургуулийн баг тамирчдад нэмэлт оноо өгсөн нь үзэгч дэмжигчдийг идэвхжүүлсэн нь онцлог байлаа.
Нэгдүгээр байранд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Сүлд” баг шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Хоёрдугаар байранд Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн “Дэнс” баг, гуравдугаар байранд Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хаан” багууд тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагч, багш болон тэмцээнийг дэмжин зохион байгуулж буй аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн тэмцээн зохион байгуулж буй сумдын иргэд, төрийн алба хаагчид болон сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж ажиллаа.
 
 
 
 
 
+12
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна