/ / “ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ УРД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ УРД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус тэмцээний зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг тэмцээнд оролцогч сурагчдаар дамжуулан үе тэнгийнхэнд нь хүргэж, энтертайнмент хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулахад юм.
Галшар, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Баянхутаг сумын ерөнхий боловсролын сургуулиуд Баянмөнх суманд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.
Нэгдүгээр байранд Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Фемида” баг шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Хоёрдугаар байранд Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуулийн “Дайчин шонхорууд” баг, гуравдугаар байранд Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” багууд шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт сурагч, багш болон зохион байгуулагч Баянмөнх сумын ИТХ, ЕБС-ын хамт олонд талархал илэрхийлье.
 
 
 
 
 
+25
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна