/ /

Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Тус цагдаагийн газраас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 81 ахмадууддаа баярын урилга хүргүүлж, ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, АХА тэмцээн, азын сугалаа, Хэнтий аймгийн 100 жилийн хүндэт тэмдгийг гардуулж мөн Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын "Монгол цагдаа" медалийг цагдаагийн бэлтгэл ахмад Ж.Түмэнжаргал, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч А.Буянтогтох нарт гардууллаа.
Эх орныхоо хөгжил дэвшил, сум орон нутгийн сайн сайхан, хойч үеийнхээ сайхан ирээдүйн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмадууддаа Ахмадын баярын мэнд хүргэе та бүхэн минь эрүүл энх байж, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.
 
 
 
 
 
+33
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна