/ / “АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ХЭНТИЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ✅✅✅

“АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ХЭНТИЙ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ✅✅✅

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хорин нэгдүгээр хуралдаанаар “Аюулгүй амар тайван Хэнтий” хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн зорилго нь хүний эрх, эрх чөлөө, төр хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэдийн ухамсар, соёлыг төлөвшүүлэх, иргэдийн амар амгалан сэтгэл тэнүүн амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дараах 4 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
1. Иргэдийн амар амгалан, тайван байдлыг хангах “Аюулгүй бүс”-ийг аймгийн хэмжээнд бий болгох
2. Иргэдийг архи, согтууруулах ундаанаас татгалзах, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж “Архидалтгүй Хэтийн Хэнтий” аймаг болох
3. Аймгийн хэмжээнд зонхилон тохиолдож буй “Тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах”
4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”.
Хэнтий аймагт өнгөрсөн жилд 705 гэмт хэрэг хэрэг бүртгэгдсэний 72,3 хувь нь хөнгөн 27.7 хувь нь хүнд гэмт хэрэг байгаа юм.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна