/ / "МАЛЫН ХҮЗҮҮНД ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛГЭЖ ХЭВШИЦГЭЭЕ" /2023 оны 8 дугаар сарын 11/

"МАЛЫН ХҮЗҮҮНД ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛГЭЖ ХЭВШИЦГЭЭЕ" /2023 оны 8 дугаар сарын 11/

Хэнтий аймгийн хэмжээнд авто замд мал дайрагдах осол 2022 онд арав, 2023 оны эхний 8 сарын байдлаар ес бүртгэгджээ.
Иймд Ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр малд гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүж гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр хатуу хучилттай зам дагуу зусаж байгаа мал бүхий өрхүүдэд зөвлөмж өгч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бод малын хүзүүнд гэрэл ойлгогчтой хүзүүвч хийж ажиллаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байна гэж заасан байдаг. Энэхүү заалтыг зөрчсөний улмаас осол гарсан бол малын эзнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулж, ослоос болсон гэм хорыг арилгуулах арга хэмжээ авдаг.
 
 
 
 
 
+10
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна