/ / АЛБА ХААГЧИД ХЗДХЯ БОЛОН ЦЕГ-ЫН ШАГНАЛ, ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА. / 2023 оны 7 дугаар сарын 7 /

АЛБА ХААГЧИД ХЗДХЯ БОЛОН ЦЕГ-ЫН ШАГНАЛ, ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДЛАА. / 2023 оны 7 дугаар сарын 7 /

 
Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвхи зүтгэл үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал, цол гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгийн Цагдаагийн газар үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий 25 алба хаагчид хугацааны цол гардууллаа.
Тухайлбал цагдаагийн дэд хурандаа цолоор Захиргааны удирдлагын тасгийн дарга Г. Даваадорж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга Ж. Батжаргал, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Б. Түвшинтөгс нар шагнагдлаа. Харин хоёр цагдаагийн хошууч, хоёр ахмад , зургаан ахлах дэслэгч , арван дэслэгч, хоёр ахлагч хугацааны цолоо гардан авчээ.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан 2 алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Цагдаагийн ерөнхий газрын гавьяа тэмдэгээр 2 алба хаагч тус тус шагналаар шагналаа.
Цол, шагналаар шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна