/ / АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА ✅✅✅

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА ✅✅✅

 Тус зөвлөлийн гишүүдийг танхимаар, сумдын Засаг дарга нарыг цахим, танхим хосолсон оролцуулж өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Тус хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав удирдан явуулж, Хэрлэн, Биндэр, Цэнхэрмандал сумдын Засаг дарга нар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд сумын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл хийж, зөвлөлийн ажлын албанаас зорилтот жилийн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлуудын үр дүн, цаашид анхаарал асуудал, “Өсвөр насны хүүхдийн зан төлөвийн судалгаа”-ны дүнг танилцуулж, аймгийн Цагдаагийн газраас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийж, эрчимжүүлэх шаардлагатай ажлуудыг анхаарууллаа.
Аймгийн Засаг дарга зөвлөлийн гишүүд болон сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдэд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, аюулгүй байдал, хамгаалалтад цогцоор нь анхаарах, хүүхдийн саналыг сонсох өдөр, хүүхдэд чиглэсэн хөгжлийн хувилбарт үйлчилгээ, дотуур байрны суралцагчийн сурах орчин нөхцлийг сайжруулах, хөдөлмөр зуслан ажиллуулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн хурдан морины уралдаанаар хүүхдийн элчийг ажиллуулж аюулгүй байдалд сайтар анхаарах, хүүхдийн дуу хоолой, санал хүсэлтийг сонсох үйл ажиллагааг тогтмолжуулан бодит үйл хэрэг болгож дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийг энэ оны аравдугаар сард тайлагнахыг даалгалаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна