“ЭЗЭНТЭЙ МАЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хэнтий аймгийн цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Эзэнтэй мал” арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга, тус аймгийн цагдаагийн газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу 1 сарын хугацаанд зохион байгууллаа.
Арга хэмжээнд идэвхи санаачлага гарган оролцсон “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн “Бүрэн хаан” малчдын бүлэг болон Баян-Овоо сумын “Бунхант овоо “ малчдын бүлгийг шагнаж урамшууллаа.