/ / ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ БА ХҮҮХЭД

ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ БА ХҮҮХЭД

Орчин үеийн хүүхдүүдийг бид шинэ үеийнхэн, Z үеийнхэн гэж нэрлэдэг. Тэдний олонх нь 1-2 настайдаа ухаалаг гар утас сонирхож, дуртай дуу шүлэг, хүүхэлдэйн киногоо үзээд сатаарчихдаг. Ээж аав нь ч үүнийг нь хориглоод байдаггүй, харин ч дэмжих хандлагатай байдаг.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхэд өсвөр үеийн клиник”-ийн эмч Д.Энхтуяагийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрээр ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. АНУ-ын сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд “дэлгэцийн дон” гэж оруулсан байдаг. Тиймээс 1-5 хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглэхийг нь аль болох хориглох хэрэгтэй. ТВ болон гар утас хүүхэд саатуулагч тоглоом биш гэдгийг манай ээж аавууд сайн ойлгох хэрэгтэй гэсэн. 

 

Мөн том дэлгэцээс жижиг дэлгэц нь илүү хортой байдаг. Жижиг дэлгэцэнд харагдаж байгаа өндөр нягтралтай дүрсийг харахын тулд нүд нүүрний булчин чангардаг. Цаашлаад хурц тод, байгалийн бус зохиомол гэрлийг удаан хугацаагаар харахад нүдээ цочроосноор тархинд нөлөөлж эхэлдэг. Ингээд олон цагийн хэрэглээнээс үүдээд хүүхэд өөрийн эрхгүй ядаргаанд ордог. Ядаргаанд орсон хүүхэд хөдөлгөөний хомсдолд орж дархлааны систем суларч өвчлөмтгий болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна