/ / ИРГЭДЭЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВНА.

ИРГЭДЭЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВНА.

Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
 
35.1.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
 
35.2.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг төлбөртэй авах ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийг баримтална.
 
35.3.Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй.
 
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/297, 360 дугаар тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.
 
 
Мэдээлэл авах утас: 7056-102, 9981-7411
 
"ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР"
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна