/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЧИНГИС ХОТОД АВТОМАШИНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ЧИНГИС ХОТОД АВТОМАШИНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн газрын даргын 2021 оны А/60 дугаар тушаалаар, нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтаршлаас шалтгаалан Чингис хотын нутаг дэвсгэрт автомашинт эргүүл ажиллуулж эхэллээ.
Энэ ажилд эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч албан тушаалын 8 алба хаагчийг 4 автомашинтайгаар Чингис хотын нутаг дэвсгэрийг 4 хуваасан эргүүлийн чиглэлд томилон, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулж байна.
Үүнд Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.
“Аюулгүй, амар тайван Хан Хэнтийн төлөө хамтдаа”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна