/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ИРЭХ 3 ЖИЛД АЖИЛЛАХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТОМИЛОГДЛОО

ИРЭХ 3 ЖИЛД АЖИЛЛАХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТОМИЛОГДЛОО

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий иргэний зөвлөлийн гишүүдээр Ц.Базаррагчаа,  С.Энхтогоо, О.Энхтунгалаг, Б.Маналсүрэн, Д.Сайнболд, А.Оюун нарын бүрэлдэхүүнээр томилж, ирэх 3 жилд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Шинээр томилогдсон иргэнийг зөвлөлийн гишүүд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, эрүүгийн хэв журмын нөхцөл байдал болон өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

 “Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна