/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / МАЛ ХУЛГАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ.

МАЛ ХУЛГАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Хоёрдугаар бүсийг хариуцан ажиллаж байгаа ажлын хэсэг Галшар сумын хоёрдугаар багийн нутаг Энгэр Өлзийт гэх газраас энэ оны 11 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд 82 тооны хонь алдагдсан хэргийг Дорноговь аймгийн харьяат Х бэлчээрээс нь хулгайлан бусдад зарж борлуулсныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Иргэд та бүхэн мал сүргээ тогтмол хариулагатай байлгаж, болзошгүй гэмт хэргээс хамгаалахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна