/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Цагдаагийн газар дээр зохион байгуулсан түүхт ойн  арга хэмжээнд аймгийн ЗДТГ-н Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Прокурорын газрын дарга, Хэрлэн сумын ИТХ-н дарга болон албаны бусад хүмүүс, тус цагдаагийн газарт залуу нас, мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан ажилласан ахмадуудын төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээл гарган ажилласан алба хаагч, ахмадуудад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнуулсныг гардуулах арга хэмжээ болсон ба Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 5, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 3, “Хүндэт жуух” бичгээр 3, “Цагдаагийн албаны төлөө” 1 дүгээр зэргийн медалиар 4, “Цагдаагийн албаны төлөө” 2 дугаар зэргийн медалиар 5,  “Цагдаагийн албаны төлөө” 3 дугаар зэргийн медалиар 15, аймгийн ЗДТГ-н шагнал, Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ-н шагнал, Прокурорын газрын шагналаар шагнуулсан алба хаагч, ахмадуудын шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна