Цагдаа, Цагдаа жолооч, Харуулчин мэргэжил олгох сургалтын хуваарь зарлагдлаа.
Ийм бүртгүүлэх иргэд цагдаагийн газрын хүний нөөцийн 305 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Монгол Улсын иргэн байх,
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/
Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
Эрүүл мэндийн
Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,
Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
Иргэний үнэмлэх; /.pdf/
3 үеийн намтар/.pdf/;
Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
Эрүүл мэндийн асуумж /.pdf/
Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
"4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн шалгалтад орж, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх
Хэнтий аймаг дахь цагдаагийн газар