/ / ХЭРЛЭН СУМЫН 2-Р БАГТ ГАР ДЭЭРЭЭС АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ХЭРЛЭН СУМЫН 2-Р БАГТ ГАР ДЭЭРЭЭС АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хориглосон.
Тэгвэл Хэрлэн сумын 2-р баг Булаг хороололд оршин суух иргэн гар дээрээс архи худалдаалсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
 
Тухайн иргэн 0.75 литрийн "Монгол стандарт" архи худалдан борлуулж байсан бөгөөд шалгалтаар 31 шил архи илэрснийг хураан аваад байна.
 
Хэрлэн суманд /Ковид-19/ цар тахлын хатуу хөл хориотой үед тогтоосон дүрэм, журам зөрчиж, өөрийгөө болон ард иргэдийг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье.
 
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна