/ / АЛДАГДСАН 35 АДУУНЫ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

АЛДАГДСАН 35 АДУУНЫ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг "Буурлын ухаа" гэх газраас энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд хүрээтэй ширээ тамгатай халтар зүсмийн азаргатай 35 тооны адуу алдсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатар, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Мижиддорж нар цаг алдалгүй шуурхай ажилласны үр дүнд сэжигтэн этгээдүүдийг алдагдсан адуунаас нядлах гэж байхад нь илрүүлэн, гэмт үйлдлийг таслан зогсоож адууг эзэнд нь хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулжээ.
 
Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас Сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна