АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Энэхүү сургалтанд тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, “Эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн дунд үүсэх харилцаа хандлага, сэтгэлзүйн байдал”, Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд, Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн, хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил зэрэг сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдах юм.
Сургалтыг мэргэшсэн, мэргэжлийн алба хаагчид удирдан явуулж байна.