/ / "ЦАГДАА", "ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАНД СУРАЛЦАЖ, ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

"ЦАГДАА", "ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАРУУЛЧИН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАНД СУРАЛЦАЖ, ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

      Бүртгүүлэх хүсэлттэй иргэд цагдаагийн газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Алтантуяа /88083299/-тай холбогдоно уу.

Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Өргөдөл / өөрийн гараар бичиж, гарын үсэг зурах, холбоо барих утас, регистр, гэрийн хаяг бичсэн байх/
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
  • Сурагчийн хувийн хэрэг
  •  Иргэний үнэмлэх
  • 3 үеийн намтар / 1 хүний намтар А4 цаасан дээр бичих/
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх 
  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/
  • "4 х 6” хэмжээний цээж зураг 4ш         

Тайлбар:

           - Дээр дурдсан баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

           - Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.

             - Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,

                                          ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна