/ / ХАЛДВАРТАЙ БҮС НУТГААС ХҮН ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ЗОРЧИХ QR КОДЫГ ХУРААН АВЧ, 2021.04.01-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ТЭЭВЭР ХИЙЛГЭХГҮЙ

ХАЛДВАРТАЙ БҮС НУТГААС ХҮН ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ЗОРЧИХ QR КОДЫГ ХУРААН АВЧ, 2021.04.01-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ТЭЭВЭР ХИЙЛГЭХГҮЙ

      Хурлаар хяналтын шалган нэвтрүүлэх цэг /пост/ нэмж гаргах, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай чиг үүргийн /эрүүл мэндийн шалтгаан, хүнс, мах тээвэр, буяны ажил/-аас бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байхыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэлх хугацаанд хориглолоо. Ингэхдээ Улаанбаатараас Хэнтий аймаг руу эрүүл мэнд шалтгаан, буяны ажлаар ирж буй иргэд PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай юм.
      Мөн хүнс, махны тээвэрлэлт хийж буй жолоочийг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу нэвтрэхэд Багануур дүүргийн урд талын Хэрлэн гүүрийн хяналтын пост дээр түргэвчилсэн оношлууаар шинжилгээ авч нэвтрүүлэхээр боллоо.
      Хэрвээ тухайн тээвэрчид гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчиж халдвартай бүс нутгаас хүн тээвэрлэсэн бол хариуцлага тооцож, тээврийн хэрэгслийн QR кодыг хураан авч, 2021.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд тээвэр хийлгэхгүй байх үүргийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Идэрбат Хэрлэн сумын Онцгой комисс, сумдын удирдлагууд, мэргэжлийн байгууллагын уудирдлагуудад үүрэг болголоо. Харин халдваргүй бүс нутгаас зорчин ирэх, зорчин явах эрх нээлттэй. Тэгэхдээ харьяаллынхаа аймаг, сумын Онцгой комиссоос албан бичиг аван, Шуурхай штабт мэдэгдсэнээр зорчино.
       Төв магистрал зам дагуу дамжин өнгөрч буй Сүхбаатар, Дорнод аймгийн тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримт, коронавирусийн шинжилгээний бичгийг шалган аймгийн нутаг дэвсгэрт саатуулалгүй /зогсоох, буудаллах, хооллохгүй байх/ нэвтрүүлэхийг аймгийн Цагдаагийн газарт мөн үүрэг болгов.
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна