/ / УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа дараах нэр бүхий алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/928, Б/972, Б/973 тушаалаар хугацааны цол болон шагналаар шагнасныг гардуулан өглөө.
Цагдаагийн “хошууч” цолоор:
1. Пүрвээгийн Алтантуяа –Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад
Цагдаагийн “ахмад” цолоор:
1. Цамбын Болдоо – Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч
2. Дамдинсүрэнгийн Батсүрэн – Мөрөн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч
“Цагдаагийн гавьяа” тэмдгээр:
1. Бадарчийн Баярсайхан – Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа
“Хүндэт жуух” бичгээр:
1. Жигжидсүрэнгийн Нямбарс - Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч
Нийт цол шагнагдсан болон цагдаагийн байгууллагын эрхэм дээд шагналаар шагнагдсан алба хаагчдынхаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна