/ / ХҮНСНИЙ ТЭЭВЭР ХИЙЖ БУЙ ЖОЛООЧ НАРЫГ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

ХҮНСНИЙ ТЭЭВЭР ХИЙЖ БУЙ ЖОЛООЧ НАРЫГ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нарт аймгийн нийт сум, тосгодын Улаанбаатар хотоос хүн татахтай холбогдуулж тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, иргэдээ аюулгүй, эрсдэлгүй байдлаар татах асуудал хангагдсан эсэхийг лавлаж чиглэл өгөхийг, мөн Өргөн хэрэглээний хүнсний тээврийг нэгдсэн арга зүйгээр хангаж, QR кодоор зорчуулахыг үүрэг болгов.
Хууль хяналтын байгууллагын удирдлагуудад аймгийн төвөөс мах, хүнсний чиглэлээр тээвэр хийж буй жолоочдыг Хэнтий-Улаанбаатар, Улаанаатар-Хэнтий аймгийн чиглэлд хажуудаа туслах жолоочоос өөр зорчигч нэвтрүүлэхгүй байхыг анхаарч ажиллах чиглэл өглөө.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж согтууруулах ундаа худалдсан Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн "Шинэ-Эс" ХХК-ий хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцалж, хүчингүй болох захирамж гарлаа.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна